Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас өргөн барилаа. Улсын хэмжээнд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэн эдийн засаг, нийгэм, хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг үр дагаварын нөхцөл байдлыг харгалзан, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, согтууруулах ундааны хэрэглээнээс үүсч буй нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулах шаардлага бий. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, импортлох, экспортлох болон согтууруулах ундааны хэрэглээнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаварыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох үүднээс 7 бүлэг, 36 зүйлтэй уг хуулийн төслийг боловсруулснаа хууль санаачлагч танилцууллаа.