БСШУЯ-ны захиалгаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Боловсролыг дэмжих төслийн хүрээнд Баянгол дүүргийн 19-р хороонд нэг цэцэрлэг шинээр ашиглалтад орох гэж байна.
Тус хороонд нийт хамран сургах тойргийн 2-5 насны хүүхэд 135 байгаагаас одоогоор тус цэцэрлэг ашиглалтад орсноор 19-р хорооны цэцэрлэгийн насны 100 хүүхэд сургалт хүмүүжлийн ажилд хамрагдаж байна. Ингэснээр нийт хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн 96,7% нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа юм байна.
Тус цэцэрлэгийн нээлт өнөөдөр 11 цагаас болно.