Үндсэн хуулийн эхийг баригч, хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, ардын багш Б.Чимэд агсанд зориулан Хөвсгөлд хөшөө, нэрэмжит талбай байгуулахаар боллоо. Шинэ Үндсэн хууль боловсруулахад түүний оруулсан хувь нэмрийг хойч үеийнхэнд таниулахаар тус аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар ийм захирамж гаргажээ. Түүний хөшөөг Мөрөн сумын төв талбайн хажууд босгох юм байна. Б.Чимэд 1934 онд тухайн үеийн Архангай аймгийн Чандмань сумын V баг, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Зөөлөн гэдэг газар малчин ард Бяраагийн ууган хүү болон мэндэлсэн юм.