Архины хордлогын улмаас энэ сарын 13-19-ний өдрүүдэд нийслэлийн эмнэлгүүдэд нийт 223 хүн хандсан байна. Тэднээс 23 хүн хэвтэн эмчлэгдэж, нэг хүн нас баржээ.
Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт 100 гаруй хандсан байна.