МУИС сургалт, судалгааны нэгдсэн шинэ лабораторитой боллоо. Ингэснээр тус сургуулийн багш, оюутнууд судалгаа хийх боломжтой болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцов. Тэрээр хэлэхдээ, “Бид их сургуулийг судалгааны их сургууль болгох зорилго тавин ажиллаж байна. Системийн шинэчлэлийг ерөнхийд нь хийж чадлаа. Урьд нь их сургууль дээр сургалт, судалгааг тусад нь явуулдаг байсан бол одоо сургалт, судалгаа хамтад нь явуулахаар боллоо. Цаашдаа судалгааны орчин сайжруулахад хөрөнгө оруулалт эрчимтэй хийнэ. Тэр нь нэг багшийн биш, нийт оюутан суралцагчдын орчин байх болно” гэж ярилаа.
Лаборатори 138 метр квадрат талбай бүхий сургалт, судалгаа хийх тоног төхөөрөмжтэй аж.