Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатарын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлого хотын удирдлагууд баримталж буй. Энэ зорилгынхоо хүрээнд Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар өнөөдөр иргэдээс санал авлаа. Өнөөдөр 19.00 цагийн байдлаар Налайх дүүргийн иргэдийн 49.2 хувь нь буюу 9600, Багануурын 34 хувь нь буюу 5680 иргэн дээрх асуудалд ямар байр суурьтай байгаа тухай саналаа өгчээ. Налайх дүүргээс санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтад 19510 хүн бүртгэгдсэн бөгөөд тэдний саналыг долоон хэсгийн хорооны байранд 21.00 цаг хүртэл авч дуусгана. Харин Багануур дүүргийн иргэдийн саналыг өнөөдөр 20.00 цагаар дуусгавар болгож, маргааш дахин таван хэсгийн хорооны байранд үргэлжлүүлэн авах аж.