Хөвсгөл аймгийн харьяат гурван бүсгүй, хоёр залуу нийлэн үнэт эдлэлийн дэлгүүр тонож байсныг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн саатуулжээ. Тэд тус дүүргийн нутагт байр хөлслөн амьдарч байсан бөгөөд нэгэн шашны дэлгүүрээс тэдний нэг нь бурхан хулгайлах гэж байгаад баригдсан гэнэ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгахад 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Дархан-Уул аймаг дахь “Талст” үнэт эдлэлийн дэлгүүрээс 50 ширхэг алтан бөгж хулгайлсан хүмүүс болох нь тогтоогдсон гэнэ. Тус дэлгүүрт Ц, Ц гэх хоёр эмэгтэй нь түрүүлж ороод, худалдагчийнх нь анхаарлыг сарниулж, А, Н, Г нар лангуунаас нь хайрцаг, тавиуртай бөгжнүүдийг нь авч явсан юм байна. Уг хэргийн гол зохион байгуулагч А өмнө нь хулгайн хэргээр гурван ч удаа ял шийтгүүлсэн нэгэн аж.