Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн захирал, хурандаа Г.Ганбаатар тэргүүтэй тус сургуулийн сургалтын албаныхан өчигдөр ШШГЕГ-ын харьяа анги байгууллагад ажиллаж буй ахлагч цолтой алба хаагчидтай уулзлаа. Тус сургуулийнхан захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгохын тулд “Төгсөгчидтэй уулзах анхдугаар аян” зохион байгуулж, үүний хүрээнд дээрх уулзалтыг хийж байгаа гэнэ.
ШШГЕГ-ын харьяа албадад ажиллаж буй, Ахлагчийн сургууль төгссөн ахлагч нар сургалтаас олж авсан мэдлэг нь амьдралд хэрхэн нийцдэг, юу нь болохгүй байгааг хэлж, цаашид юунд анхаарах талаар санал бодлоо илэрхийлжээ.