Нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлох “Сoal mongolia” олон улсын чуулга уулзалтыг ирэх 4 дүгээр сарын 9-10–нд зохион байгуулах тов гарчээ.
Тус чуулганыг нүүрсний салбарын ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэт техник технологи зэрэг асуудлыг хөндөхийн зэрэгцээ Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилгоор зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулганы хувьд нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татахад чиглэх гэнэ. Мөн “Сoal mongolia-2015” чуулганы 5 жилийн ой, гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа IPO гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны 5 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой аж. Тиймээс эл чуулганыг Засгийн Газрын дэмжлэгтэйгээр өндөр дээд түвшинд зохион байгуулахаар хурлын бэлтгэл ажлыг хийж байна хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдлээ.