Их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон "Саусгоби сэндс" ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд эхэлсэн ч хойшиллоо.
Улсын яллагч хуралд шинжээч нарыг, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах хүсэлт тавьсан байна.
Мөн Жастин Капла орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьжээ. Эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг энэ сарын 28-ныг хүртэл хойшлууллаа.
Энэ хэрэгт "Саусгоби сэндс" компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан.
Энэ хүмүүс нь бүлэглэн 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж албаны эх сурвалж мэдээлсэн билээ.