Энэ он гарсаар нэг сар ч болоогүй байхад 23 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Эдгээр хүүхдүүдийн 20 нь авто машин дотроо явж байгаад осолд өртсөнөөс хоёр нь амиа алдсан харамсалтай мэдээ байгаа юм .
Хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа нь эцэг эх, томчуудын хүүхэддээ тавих хараа хяналт сул, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зааж зөвлөдөггүй, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэхгүй байгаа нь хүүхдийг осолд өртүүлж, амь нас эрүүл мэндийг нь хохирооход хүргэж байна гэж нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Тиймээс осол аваараас урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүд жолооч нарт сануулга болгох хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монголын залуучуудын холбооны санаачилгаар нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран МЗХ-ны дэргэдэх Авто замчин Залуучуудын холбооны санхүүжилтээр хийгдсэн 2000 постерыг хүүхэд тээвэрлэж буй машин бүр дээр наахаар болсон байна.
Энэ нь жолооч болон хүүхдээ тээвэрлэж буй эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулахад түлхэц болно гэж албаныхан үзжээ. Мөн МЗХ, нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран хүүхдийг осол аваараас сэргийлэхэд чиглэсэн шторк хийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацааар төлөвлөжээ.