Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны Ерөнхийлөгч Б.Баттүвшин, тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Эрдэмхишиг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар цаг үеийн асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүвшин хэлэхдээ, “Цаашид АН-ын залуучуудаа дэмжиж, АЗХ-тойгоо хамтарч ажиллахыг хүсч байна. АЗХ-ны залуус бид ачаанаас үүрэлцэж, хариуцлагатайгаар хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Залуус та бүхэнтэй цаашид бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн байна" гээд намын шинэчлэлийн төлөө, байнгын хамтын ажиллагааг өргөжүүлж тус холбооныхонтой хамтран ажиллахаа илэрхийлэв.