Энэ долоо хоногт томуу, томуу төст өвчний дэгдэлт урьдынхаас буурсан байна.
Нэгдүгээр сарын эхний арав хоногт амбулаторын үзлэгийн 21 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан тул Сайнцагаан сумын Засаг дарга захирамж гаргаж, цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагааг арав хоногийн хугацаатай түр зогсоосон юм. Үүний үр дүнд томуугийн халдвар буурч, өнгөрсөн долоо хоногт амбулаторын үзлэгийн 13 хувийг, энэ долоо хоногт 11 хувийг томуу, томуу төст өвчин эзэлснийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Сайнцагаан сумын Засаг даргын захирамж энэ долоо хоногийг дуустал хүчинтэй бөгөөд ирэх даваа гарагаас цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхэлнэ. Даваа гариг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажилласаар байх ажээ.