Францын “Oops” сэтгүүлд худал мэдээлэл нийтэлсэн хэмээж Леонардо ди Каприо шүүхэд хандан, 18.000 евро нэхэмжилжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 13-ны дугаартаа тус сэтгүүл Рианнатай авахуулсан зургийг нь нийтлээд “Рианна Леонардогийн хүүхдийг тээж буй. Гэхдээ ди Каприо хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна” гэсэн тайлбар тавьсан аж. Тус сэтгүүлийн эзэн Фредерик Трусколаски шүүхийн шийдвэрийг дагахаа мэдээлсэн байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн нэгдүгээр сард Леонардо ди Каприо дуучин Рианнатай учир ургуулсан талаар дэлхийн зарим шар хэвлэлд гарсныг Холливудын эр эрс үгүйсгэсэн юм.