Шведийн хүнсний томоохон үйлдвэрлэгч болох “Maggi” брэндийн "2 минутын шөл" нэртэй бэлэн гоймонг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт их хар тугалга агуулдаг гэсэн шалтгаанаар Энэтхэгийн засгийн газар бүтээгдэхүүнийг нь хилээр нэвтрүүлэх, худалдахыг өнгөрөгч зургадугаар сард хориглосон. Түүгээр барахгүй “Maggi”-г эзэмшигч “Nestle” компанийг шударга бус худалдаа эрхэлсэн гэж үзэж байгаа тул 100 сая ам.доллар нэхэмжилж, шүүхэд хандлаа.
Энэ талаар Энэтхэгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын нарийн бичгийн дарга Г.Гурчаран “Бид тус компанийг худалдаа хийхдээ хэрэглэгчдийг хууран мэхэлж, эрүүл мэндийг хохироосон гэж үзэж байгаа учраас гомдол гаргаж байна. Шүүх тэдний хариултыг сонсоод шийдвэрээ гаргах байх” хэмээн AFP агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.