Сод авьяастнууд хэлд орохоосоо л өөрийгөө мэдрүүлж ирсэн байдаг. Тэгвэл гурван настай Жеймс Тафтс бол жирийн л хүү. Тэрбээр гоц ухаантан биш ч Нэгдсэн улсынхаа түүхэнд нэрээ дурайтал бичүүлэх болжээ. Учир нь Миннесота мужийн Дорсет хотын захирагчийн сонгуульд өрсөлдсөн хүү ялалт байгуулсан аж. Тус хот нийт 22 оршин суугчтай бөгөөд тэд бүгд залуу захирагчийн төлөө санал өгсөн юм байна. Ингэснээр Жеймс зургаан настай ах Роберт Тафтсаасаа үүрэгт ажлаа хүлээж авах болжээ. Америкт хүүхэд битгий хэл ямаа, муур, нохой, гахай зэрэг амьтан хотын захирагч болсон тохиолдол олон. Ингээд зогсохгүй талийгаачийг ч хотын даргаар томилдог хачин хүмүүс бол чухамхүү л америкчууд.