Токиод ийм хачин, гажиг ч гэмээр кафе нээжээ. “Yawarakan”-ы “үйлчлүүлэгчид” нь зөөлөн тоглоомууд учраас тусгайлан сандал, ширээ, аяга, таваг гээд бүгдийг цогцоор нь шийдсэн гэнэ. Японы насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 85 хувь нь өөрийн гэсэн чихмэл тоглоомтой байдаг бөгөөд тэдний 60 хувь нь хайртай “амьтан, хүүхдээ” үргэлж авч явж, унтахдаа ч салдаггүй нь судалгаагаар тогтоогдсон юм байна. Энэ бол зөвхөн зугаа төдий зүйл биш, сэтгэхүйн хэвшмэл зуршил болсон үзэгдэл гэж судлаачид тайлбарлажээ. Тэгэхээр зөөлөн тоглоомтой нөхөрлөдөг эмэгтэйчүүдэд эл кафе юу юунаас илүү сайхан санагдах учиртайг эзэд нь зөв тооцоолсон байна. Хүсвэл хөвөн, даавуугаар хийсэн найзаа хоногоор үлдээгээд явж ч болох гэнэ. Ингэхийн тулд 40 “ногоон” төлнө. Бидний хувьд тэнэг санагдах ч, тэрхүү газар үйлчлүүлэгчдийн хөлд хэдийнэ дарагдсан гэнэ.