Неаполь бол дэлхийд пиццагаараа алдартай нутаг. Тэгвэл тус нутгийн тогооч Жино Сорбилло Италийн нэрийн хуудас болсон желато буюу мөхөөлдөс, пицца гэсэн хоёр зүйлийг нэгтгэсэн нэгэн амттан хийжээ. Тэр бол пиццаны амттай желато аж. Хусны нүүрсээр шарсан лоольтой пицца, цөцгий амтагдсан мөхөөлдсийг цогцоор нь мэдрүүлэх амттаныг Неаполийн зоогийн газруудад түгээх юм байна.