Хятадын Аньхой мужийн Фуянь хотын иргэн Лян Лян хэмээх залуу 12.000 юаниар сүйн бөгж худалдаж аваад, төлбөрөө зоосон мөнгөөр хийжээ. Түүний өгсөн мөнгийг үнэт эдлэлийн дэлгүүрийн дөрвөн ажилтан хагас өдрийн турш тоолсноос гадна зөөх гэж бөөн ажил болсон гэнэ. Учир нь зооснууд 150 килограм жин татсан гэнэ.