--Европын орны хэсэг эрдэмтэн Чулуун зэвсгийн үед хүмүүсийн хоолны гол орц нь уураг, тос байгаагүй, харин нүүрсус байсан нь оюун санааны хурдацтай хувьсал, дэвшилд хүргэсэн гэж мэдээлээд “Палеодиет”буюу эртний хүмүүсийн хоолны дэглэм гэсэн нэр томъёог хэвшүүлэх болжээ.
--“Deep Purple”, “Rainbow” гэсэн хоёр мундаг хамтлагийн гоцлооч байсан Жо Линн Тернер Нэгдсэн улсыг орхин Белорусст амьдрах болсон талаараа мэдээлсэн байна.
--НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энхийг сахиулагчдын үйлдэж буй гэмт хэрэг нь хорт хавдар хэмээн тодорхойллоо.
--Азиас нүүдэллэн Америк тивд суурьшсан хүмүүсийг даган халуун бүсэд очсон 100-гаад төрөл, зүйлийн эртний ноход цаг уурын эрс тэс өөрчлөлтөд дасан зохицож чадалгүй аажмаар мөхсөн гэдэг дүгнэлтийг Бразил, Швед, Швейцарийн судлаачид хийжээ.