140-Дэлхийн хэмжээнд оюуны чадамжаараа гайхуулах шинэ баатар төрлөө. Тэр бол Их Британийн 12 настай Николь Барр охин юм. Түүний IQ 162 оноо авсан бөгөөд энэ нь Альберт Эйнштейнийхээс ч өндөр үзүүлэлт юм. Оюуны чадамж нь 140 ба түүнээс дээш оноо “татсан” хүмүүсийг сод ухаант гэдэг аж. Жирийн хүнийх дунджаар 100 оноотой байдаг.

70-70 жилийн тэртээгээс испаничууд лоолиор нааддаг уламжлалтай болсон бөгөөд энэ оны хувьд ээлжит “тулаанаа” ирэх лхагва гаригт хийж, “La Tomatina” баяраа тэмдэглэнэ.

37-Сингапурчууд тусгаар тогтнолынхоо баярыг 50 дахь жилдээ тэмдэглэн, улс даяараа дөрөв хоног амарсан бөгөөд өнгөрсөн ням гаригт олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь цэргийн парад байлаа. Дашрамд, жилийн турш жуулчдын халаасыг “сэгсэрч”, эдийн засгийн тодорхой хэсгээ бүрдүүлдэг Сингапурын бахархал, Сентоза арлын имиж болсон загасан биетэй арслангийн баримал 37 метр өндөр.

28-Латви улсын Даугавпилын их сургуулийн эрдэмтэд өнгөрсөн жилийн хугацаанд өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй 28 төрлийн цох хорхой илрүүлсэн нь шавьж судлалд онцгой нээлт болжээ. Тэдгээрийн дотор мөхөж үгүй болсон гурван зүйл цох байжээ.

1- Испанийн Кастельдефельс амралтын газрынхан далайн эрэг дагуу хаясан тамхины иш цэвэрлэх аян өрнүүлжээ. Хүрээлэн буй орчноо цэвэрлэх эл ажилд идэвхийлэн оролцож, нэг аяга дүүрэн тамхины иш түүсэн хүнийг аяга шар айргаар шагнаж байгаа аж.
