Хятадын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны нийслэл Өрөмчийн иргэн Цэн бүсгүй шоронд суухгүйн тулд цувуулан хүүхэд гаргахаас өөр аргагүй байсан гэнэ. 2005 онд шүүхээс түүнд насаар нь хорих ял ногдуулсан юм байна. Тухайн үед Цэн жирэмсэн байсан учраас ялыг түдгэлзүүлжээ. Хүүхдээ төрүүлж, тодорхой хугацаанд асарсны эцэст бүсгүй ялаа эдлэхээр шорон руу шилжсэн ч, дахиад жирэмсэн гэдэг нь батлагдсан байна. Ингэж явсаар 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэрбээр нэг удаа худлаа хэлж, хуурамч жирэмсэлснийг эс тооцвол есөн хүүхэдтэй болсон бөгөөд өдгөө торны цаана байгаа аж. Олон хүүхэдтэй эхийн ялыг хөнгөрүүлэхээр өмгөөлөгч нь хөөцөлдсөн нь нааштай болж, Цэн өдгөө шүүхийн шинэ шийдвэрийг хүлээж байгаа гэнэ.