Залхуугаараа алдартай, хэр баргийн зүйлд хариу үйлдэл үзүүлдэггүй коала баавгай уурлаж, нэгэн бүсгүйн мотоцикль руу дайрч, эвдэх гэж сүржигнэж байгаа бичлэг интернэтийн од болов. Хоёр хоногийн дотор фэйсбүүкээр 1.7 сая хүний сэтгэгдэл цуглуулсан бичлэгий, Австралийн Виктория мужийн фермер Хейвуд хийсэн бөгөөд эрдэмтэн, судлаачид тун олзуурхаж байгаа гэнэ.