НАСА-гийн сайтад байршуулсан Ангарагийн бичлэг, зургуудыг судалж, шинжилсэн археологичид Улаан нүдэн дээр “хүн” байгааг илрүүлсэн талаараа мэдээлэв. Тэврэлдсэн байдалтай харагдах эл дүрсийг өнгөрсөн хавар нөгөөх “Сониучхан” станц дамжуулсан юм байна. Археологичдын дүгнэлтээр бол гарцаагүй хүний дүрс мөн бөгөөд НАСА харин үгүйсгэж, зүгээр л нэг чулуу хэмээн “гүрийжээ”. Энэ нь судлаач, шинжээчдийг ундууцуулж байгаа гэнэ. Тэд “НАСА илт эргэлзээтэй зүйлийг өөрсдийн хүслээр тайлбарладаг хэрнээ мэргэжилтнүүдийн санал бодлыг зориуд сөргөж байгаа үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь ямар учиртай вэ” гэж шуугиан дэгдээгээд буй гэнэ.
Археологич Скотт Уаринг чужуужсан “хос” дэлхийн Помпеин үлдэгдэлтэй тус төстэй байгаа нь анхаарал татаж байна гэж мэдээлсэн байна.