НАСА-гийн эхлүүлсэн шинэ төслийн хүрээнд 2016 оны гуравдугаар сард Ангараг гариг руу “InSight” сансрын төхөөрөмж илгээх юм байна. Түүнд дэлхийн хүмүүсийн нэрийг шивсэн нэгэн чип суурилуулахаар төлөвлөжээ. Зүгээр л нэр шивээд илгээхгүй нь мэдээж, тиймээс Ангараг руу ядаж нэрээ илгээх хүсэлтэй хүмүүсийг НАСА албан ёсны сайтдаа хандаж, бүртгүүлэхийг дэлхийн хэмжээнд зарлан, уриалсан байна. Тэнд шинэ булан нээж, Улаан нүдэн рүү “нисэх” хүмүүсийг бүртгэж байгаа тул та ч хамрагдах боломжтой. Хамгийн гол нь ирэх есдүгээр сарын 8 гэхэд бүртгэл хаагдах юм байна. “InSight”-ийг хөөргөснөөс хагас жилийн дараа буюу есдүгээр сард зорьсон газартаа хүрч, тус гаригийн гадаргын гүнд судалгаагаа эхлүүлнэ.
НАСА бусад гариг руу хүн төрөлхтний нэрсийг өмнө нь ч илгээж байсан түүхтэй.