Швейцарийн эрх баригчид АНУ-ын хүсэлтээр Узбекийн Ерөнхийлөгчийн том охин Гульнара Каримовагийн гүйлгээг хаажээ. Энэ нь Узбекийн теле харилцааны зах зээл дэх авлигын хэргийг мөрдөн шалгаж буйтай холбоотой юм байна. Түүнчлэн тус улсын гар утасны операторуудын үйл ажиллагааг шалгаж буйтай уялдуулж, хэд хэдэн Сангийн дансыг царцаасан аж.Швейцарийн Холбооны хууль зүйн газрын төлөөлөгч Рафаэль Фрайны хэлснээр бол банкны дансанд байгаа, гүйлгээнд оруулахыг нь зогсоосон мөнгөний хэмжээ 640 сая ам.доллараас доошгүй гэнэ.АНУ-аас гуравдугаар сарын сүүлчээр хүсэлт ирсэн ч түүнийг хэрэгжүүлэх ажлыг Швейцарийн тал долдугаар сарын 10-нд эхлүүлсэн юм байна. Узбекийн Ерөнхийлөгчийн охиныг мөнгө угаасан гэж сэжиглэж буй аж. Түүний ойрын хүрээллийн таван ч хүн бас шалгагдаж байгаа гэнэ.