Санал хураахад Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгчөөр Хятадын Сангийн дэд сайд байсан Цинь Лицюнь сонгогдсон байна. Тус Банкийг үүсгэн байгуулагч орнуудын Тбилисид болсон VI уулзалтын үеэр энэ албан тушаалд хоёр хүн нэрээ дэвшүүлсний нэг нь Оросын “Норникель”-ийн дэд ерөнхийлөгч Андрей Бугров байжээ. Нэр дэвшигчид хөтөлбөрөө танилцуулж, хүмүүсийн асуултад хариулжээ.Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк энэ оны эцсээр үйл ажиллагаагаа эхлэх юм.