Австралийн сэтгүүлч, гэрэл зурагчин К.Миллер Холливудын жүжигчин эрийг цахим ертөнцийн шившиг болгожээ. Түүний мэдээлснээр Австралийн Паддингтонд болсон Израилийн кино наадмын үеэр М.Гибсон залуухан найз бүсгүй Р.Росстойгоо явж байхад нь сэтгүүлч эмэгтэй зургийг нь авчээ. Тэгтэл “хатан зоригт” эр түүн рүү хашгирч, нохойтой зүйрлэж, “Чи тамд очно” гэж харааж, зүхсэн гэнэ. Ингээд болоогүй, нуруу руу нь цохисон гэж К.Миллер бичжээ. Үүний хариуд М.Гибсон хэвлэлийн хурал зарлаж, “Биднийг тайван орхихыг тэр эмэгтэйгээс хэд хэдлэн удаа гуйсан. Гэтэл үргэлжлүүлэн зураг авсаар байсан. Би түүний биед огт хүрээгүй” гэж мэдээлжээ. Юутай ч Паддингтон хотын цагдаагийн газар энэ явдалд хэрэг үүсгэн шалгах болсноо мэдээлжээ.