Өндөр татвараас “дайжин” ОХУ-ын иргэн болсон Ж.Депардье Орос дахь үл хөдлөх хөрөнгөнүүдээ зараад, Бельгийг зорьжээ. Явахаасаа өмнө нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр Орос улсад байсан богинохон хугацаанд франц хүн гэдгээ улам мэдэрсэн хэмээн онцолсон байж. Хэдийгээр хойд хөршид амьдарч байгаа гэж мэдээлж байсан ч Ж.Депардье үнэндээ сүүлийн хоёр жил ихэвчлэн Бельгид байсан гэнэ. Гэхдээ хүнд үед гараа сунгасан Оросыг орхиж байгаа, эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа болон хэрэв тийм алхам хийвэл жинхэнэ тэнэглэл болно гэхчлэн оросууд бичиж байна.
Дашрамд, франц жүжигчин эрд В.Путин 2013 онд өөрийн гараар паспортыг нь гардуулж байсан билээ. Түүнд Оросын иргэншлээс гадна хоёр байр өгсөн байдаг.