Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар утсаар ярилцахдаа дэлхийн санхүүгийн зах зээл хийгээд Солонгосын хойгийн байдлыг хөндсөнийг Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихиде Суга өчигдөр мэдээллээ.Дэлхийн зах зээл дээр хувьцааны үнэ буурч буйтай уялдуулан нягт хамтарч ажиллахаар тохиролцож, Солонгосын хойгт байдал зөөлөрч буйд талархалтай байгаагаа илэрхийлсэн байна. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг Японы өндөр албан тушаалтан, улстөрчдийн яриаг нууцаар чагнаж буй гэх мэдээлэлд сэтгэл зовниж байдгаа Абэ хэлжээ. Тэгээд “энэ үнэн бол бидний итгэл алдарна” гээд хэрэг явдлыг даруй тодруулахыг шаардсан аж.