Гиннесийн шинэ амжилтын эзэн тодорлоо. Туркийн иргэн, 17 настай Р.Гелги дэлхийн хамгийн өндөр эмэгтэйгээр тодорчээ. Тэрбээр 213 см өндөр бөгөөд генийн өөрчлөлтөд ордог тун ховор тохиолддог нэгэн өвчнөөр шаналж буй аж. Үүний улмаас дөрвөн мөч нь ч “сунаж”, гавлын яс нь томор, хэлбэрээ алдаж эхэлсэн гэнэ. Эцэг эх нь тэнгэр баганадсан охиндоо 47 размерийн гутал захиалж хийлгэдэг юм байна.