Сүүлийн үед оюуны хомсдолтой хүмүүсийн тоо эрс өсөж байна. 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд ийм хүмүүсийн эгнээ тэлж, 132 саяд хүрнэ гэж Альцгеймер өвчнийг судлах олон улсын институтийн тайланд дурджээ. Дэлхийн хүн амын насжилт харьцангуй хөгширч, өндөр настай хүмүүсийн дунд Альцгеймерийн өвчлөл түгээмэл тохиолдож байгаа зэргээс шалтгаалан ийм таамаг дэвшүүлсэн байна. Өнөөгийн байдлаар 60-аас дээш насны 900 сая хүн оюуны сааталтай болсон гэж сүүлийн 35 жилийн хугацаанд хийсэн судалгаандаа тулгуурлан тус байгууллагын шинжээчид мэдээлжээ.