“Формула-1” нисгэгч, Биртанийн тамирчин Жастин Уилсон Америкт зохион байгуулсан уралдааны үед тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас энэ сарын 24-нд 37 насандаа таалал төгсчээ. Тэрбээр 2001 онд олон улсын авраг шалгаруулах “Формула-3000”-д тэргүүлж, “Champ сar” уралдаанд 2006-2007 онд дараалан үзүүрлэж байжээ. “Ж.Уилсон хорвоогоос зүгээр яваагүй. Тэрбээр зургаан хүнд амь бэлэглэн, донор болж, баатарлаг үйлс хийлээ” хэмээн түүний ах Стефан мэдээлжээ.