Испанийн Хаэн мужид онцгой нэгэн зочид буудал нээлтээ хийжээ. Таван одтой, тансаг эл буудлыг гахайнуудад зориулсан гэнэ. Ингэснээр дэлхийн хэмжээнд гахайны анхны буудал болсон бөгөөд эзэн Франциско Момблан нь “Тансаг буудалд эрхэлж, тарвалзсан гахайнуудын мах илүү амттай, чанартай байх нь мэдээж” хэмээжээ. Тэрбээр 4000 гахайтай фермийн эзэн юм байна.