Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд оролцох боломжоо АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байден одоогоор судалж байгаа нь АН-ын Үндэсний хоороны гишүүдтэй түүний утсаар ярьснаас тодорхой болсон байна. CNN телевизийн материалаас үзвэл тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ нарийн зөвлөлдөж буй бөгөөд сунгаанд оролцоход ёс суртахууны хүч чадал нь хангалттай эсэхийг цэгнэж буй аж. Хэрэв Байден Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоор шийдвэл АН-аас нэр дэвших гэж буй хүмүүс дотроо толгой цохиж яваа Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Хиллари Клинтонтой нам дотроо өрсөлдөх даваа бий.