Грекийн эрх баригч СИРИЗА намын бас 53 депутат Парламент дахь “Ардын нэгдэл” гэдэг шинэ фракц руу шилжжээ. Энэ фракцыг СИРИЗА намын зүүн жигүүрийн тэрс үзэлт 25 депутат өнгөрөгч долоо хоногт үүсгэн бий болгосон юм.Намын төв хороотойгоо зөвлөлдөхгүйгээр ээлжит бус сонгууль явуулсан гэж Засгийн газраа депутатууд шүүмжилж байгаа аж. Долдугаар сарын 5-нд явуулсан бүх нийтийн санал асуулгаар зээлдүүлэгчдийн шаардлагад “үгүй” гэсэн хариулт өгсөн ард түмнийхээ эрх ашгийг тэд хамгаалах юм байна. Зээлдүүлэгчидтэй байгуулсан бүх гэрээг цуцалж, “үндэсний ардчилсан тусгаар тогтнолоо” сэргээхээр депутатууд төлөвлөж буй аж.