Дэлбэрсэн агуулахууд мэдэлд нь байдаг “Жуйхай” компанийн захирал Юй Сюэвей, түүний орлогч Дун Шэсюань нарыг баривчилснаа хууль сахиулагчид албан ёсоор нотлов. Түүнээс гадна энэ хэрэг явдалтай холбогдуулж Хятадын цагдаа нар 12 хүнийг баривчилжээ. Түүнчлэн Хятадын ардын дээд прокурорын байгууллага Тяньжин хотын улсын компанийн 10 ажилтныг шалгаж эхэлсэн аж.Дэлбэрэлт энэ сарын 12-нд болсныг манай сонин мэдээлсэн. Сүүлийн үеийн баримтаар бол эмгэнэлт явдалд өртөж 139 хүн амиа алдаж, 34 хүн сураггүй алга болоод байгаа юм.