Хоёр сэтгүүлчийг нэвтрүүлэг хийж байхад нь буудсан Америкийн WDBJ телевизийн ажилтан байсан Вестер Фленаган эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураажээ. Тэрбээр саяны лхагва гаригт Виржини муж улсын Монита хотод сурвалжлага хийж байхад нь хамтран ажилладаг сэтгүүлч Элисон Паркер, зураглаач Адам Уорд нар руу гал нээснээс тэд нь газар дээрээ амиа алдсан байна. Паркер нь 24, Уорд нь 27 настай байв. Паркер буудуулах үедээ хүнтэй ярилцлага хийж байсан аж. Энэ сурвалжлагч эмэгтэйг 6-7 удаа буудсан байна. Түүнээс гадна Паркер ханилан суухаар тохиролцоод байсан Крис Херст гэдэг залуутайгаа энд уулзсан аж. Тэд саяхнаас хамт амьдрах болсон байв.Буудсан Вестер Фленаган сэтгүүлчээр ажиллаж байжээ. Тэрбээр Элисон Паркерийг сайн сэтгүүлч гэж үздэггүй, түүнгүй бол сайнсан гэж ярьдаг байсныг алуурчинтай урьд нь хамт ажиллаж байсан хүмүүс нотолсон байна. Бас хүмүүс өөрт нь шударга бус хандаж байна гэж тэрбээр олонтаа ярьдаг байжээ.