Сирийн асуудал эрхэлсэн Америкийн шинэ тусгай төлөөлөгч Майкл Ратни гадаад оруудад айлчлахаар мордсон бөгөөд өнөөдрөөс есдүгээр сарын 2-нд Москва, Эр-Рияд, Женевт байх юм байна. Тэгэхдээ Сири дэх зөрчлийг зохицуулах талаар Вашингтоноос тодорхой санал өвөрлөж явахгүй гэж Төрийн Департаментийн хэвлэлийн албаны дарга Жон Кирби сэтгүүлчдэд мэдээлжээ.Ратни Орост энэ сарын 28-ныг өнгөрөөж маргааш нь Саудын Арабт орчих аж. Дараа нь Женевт очиж, Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай зөвлөлдөх гэнэ. Мэргэжлийн дипломатч Ратни тусгай элчийн үүргийг өнгөрсөн долдугаар сарын эцсээс гүйцэтгэх болжээ. Тэрбээр Сири дэхь байлдааны ажиллагааг зогсооход чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааны боломжит хувилбаруудын талаар ярилцахдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийг төлөөлөх эрхтэй байх юм байна.Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн эсрэг тэмцэлд АНУ-ын засаг захиргаа түншээ гэж үзэхэд бэлэн үү гэсэн асуултад дээр өгүүлсэн Жон Кирби шулуухан “үгүй” гэж хариулжээ.