Эрдэмтдийн хувьд энэ нь сэтгэл түгшээсэн асуулт болоод байгаа аж. Сэрүүн бүсийнхтэй харьцуулахад халуун орны дууч шувууд цөөн тооны өндөг гаргадаг болсон байна. Зарим эрдмтэд дэгдээхэй хэрхэн өсөж бойжиж байгаагаас шалтгаалж байж болох юм гэсэн таамаглал гаргаад байгаа аж. Миссолинагийн Монтана их сургуулийн шувуу судлаач Томас Мартин Венесуэл, Малайз, Аризона (цөлийн уур амьсгалтай, хойд зүг байх өндөрлөг нутгаараа цөлөөс сэрүүн уур амьсгалтай)-ын 72 төрөл зүйлийн дуучшувууны ангаахайн өсөлт хөгжлийг харьцуулан судалсан байна. Дэлхий дээр энэ овогт 4000 гаруй төрлийн уран дууч шувууд багтдаг байна.Аризонагаас авчирсан дуучшувууны нялх ангаахай хүний асрамжинд орсон эхэн үеэсээ л хурдан хугацаанд өсөж торниж байсан бол, халуун орны дуучшувууны ангаахай хугацаанаасаа оройтож өндөгнөөсөө гарч, аажим аажмаар өсч байсан аж.Хэдийгээр халуун орны дууч шувуухайн өсөлт удаан байгаа хэдий ч сэрүүн бүсийн “ахан дүүс”-ээсээ нэг алхмаар илүү “оноо” авах давуу тал түүнд бий. Учир нь тэдний далавч сэрүүн бүсийн уур амьсгалтай шувуудаас илүү хурдан ургаж, төлждөг учраас махчин араатнаас зугтаж, амьд гарах боломжоор илүү байдаг байна.
