Өнгөрсөн бямба гаригт америкчууд Арнолд Шварценеггерийг “оршуулжээ”. Түүнийг нас барсан гэсэн цуу яриа чухам хаанаас улбаатайг мэдэхгүй ч, www.msnbc.co сайтад мэдээлснээр цагдаагийнхан хаалгыг нь эвдэж ороход төмөр Арнолд хэдийнэ амьсгал хураасан байсан гэнэ. Хамгийн хачирхалтай нь А.Шварценеггерийн ойр дотнынхон ч түүнийг үхсэн гэж баталсан аж. Ийм мэдээллийн араас хэвлэлийнхэн хөөцөлдөж, үнэн, эсэхийг тодруулахаар алдарт жүжигчнийг сайн мэддэг эх сурвалжуудад хандсан юм байна. Ийм яриа цахим ертөнцөд түгж, олон хүн эмгэнэл илэрхийлж, зарим нь итгэж ядаж байхад түүнийг дөнгөж сая харлаа гэх мэдээлэл, зурагтай нь мөн цацагджээ. MSNBC кабелийн суваг телевизийн цахим хуудсаар анх мэдээлсэн эл цуурхлыг Арнолд мэдсэн ч, одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна.