Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас огцрохоо энэ сарын 21-нд мэдэгдсэнийг бид мэдээлсэн. Түүний халааг түр хугацаагаар хатагтай Василика Тану-Христофилуд өгөв. Тэрбээр Грекийн Дээд шүүхийг тэргүүлж байжээ. Василика Тану-Христофилу одоо тангарагаа өргөж, Ерөнхий сайдын бүрэн эрхийг аваад байна. Сонгуулийн дараа шинээр бий болсон Парламент Засгийн газрыг төвхнүүлэх хүртэл Грек улс түүний удирдлага дор байх болно.