Хэрэв хууль ёсны өрсөлдөгчид гарч ирэхгүй бол Дэлхийн II дайны үеийнх байж болох Германы хуягт галт тэргэн дотор байгаа III Рейхийн үнэт зүйлс Польш улсын өмч болно гэж тус улсын Соёлын дэд сайд Петр Жуховский мэдэгдэв. Галт тэргийг Орост өгөх боломжийг тэрбээр үгүйсгэжээ. Галт тэрэг дотор чухам юу байгааг орлогч сайд сайн мэдэхгүй байгаа аж. Байлдааны төхөөрөмж, үнэт зүйл, урлагийн бүтээл эсвэл архивын баримт бичиг ч байж мэднэ гэж тэр хэлжээ. Энэ олдворт эзэн суухаар өрсөлдөх тун магадлалтай нь Дэлхийн еврейн конгресс бөгөөд түүний ерөнхий нарийн бичгийн дарга Роберт Зингер галт тэрэгт байж магадгүй алт бөөнөөр хорих лагериудад амиа алдсан еврей нарынх гэж хэлсэн байна. Георадарын багажаар илрүүлсэн, газрын хөрсөн дор 70 метрийн гүнд байгаа чингэлэг 150 метр урт аж. Олдсон үнэт зүйлийн 10 хувийг эзэмших эх олгохыг үүнийг илрүүлсэн польш, герман гаралтай хоёр хүн хүссэнийг Польшийн эрх баригчид зөвшөөрчээ.