АНУ-ын хүсэлтээр Оросын иргэн Максим Сенахыг Финландад баривчиллаа. Америкийн Миннесота муж улсын эрх баригчид энэ хүнийг цахим сүлжээ ашиглах журмыг олонтаа зөрчсөн гэж үзсэн аж. Хүний эрх, ардчиллын асуудлаарх ОХУ-ын Гадаад хэргийн яамны бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов мэдэгдэхдээ, Финландын эрх баригчдыг олон улсын эрхийн хэм хэмжээг баримтлана гэж Москва хүлээж байгаа гэж хэлсэн байна. Оросын энэ иргэнийг АНУ-д өгөх ёсгүй гэж үзэж буйгаа ч Гадаад хэргийн яам уламжилжээ. Финландаас гарч Орос руу орох гэж байхад нь Сенахыг хил дээр саатуулсан нь Оросын хийгээд бусад улсын иргэнийг баривчлахдаа Америкийн эрх баригчид хүний эрхийг зөрчиж байдгийн ээлжит илрэл гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны ажилтан мэдэгдлээ. Финландад суугаа Оросын ЭСЯ нөхцөл байдлыг зохицуулах, Максим Сенах болон түүний өмгөөлөгчтэй байнга холбоотой байхын төлөө бололцоотой бүх арга хэмжээг авна гэж Долгов хэлжээ.