Энэ сарын 17-нд Тайландад дэлбэрэлт болж 20 хүний амь хохирч, 120 гаруй хүн шархадсан хэрэгт сэжиглэн гадаадын 28 настай нэг иргэнийг баривчилжээ. Тэрбээр Туркийн паспорттай байсан нь хуурамч эд байв. Цагдаагийн газрын үзэж буйгаар бол энэ явдал олон улсын алан хядах ажиллагаа биш байсан бололтой. Энэ хүн Тайланд, Хятадад байсан 100 гаруй уйгар хүнийг гаргаж явуулсны өшөөг авахыг зорьсон аж. Дэлбэрэлт үйлдсэн гэж сэжиглэгдэж буй хүмүүс Турк улстай холбоо сүлбээтэй байж магадгүй. БНХАУ-ын уйгар цөөнх Зүүн өмнөд Азиар дамжин Турк рүү гардаг юм гэж Тайландын цагдаагийн байгууллага мэдэгджээ.