Өнгөрсөн долоо хоногт хэсэг жуулчныг Камчаткад Толбачик гэдэг галт уул руу өгсөж явах үед франц эмэгтэй рүү баавгай дайрч, толгойн тус газар нь олон шарх бий болгожээ. Түүнийг Оросын Онцгой байдлын яамны “Ми-8” нисдэг тэргээр эмнэлэгт аваачиж мэс засал хийснээр бие нь сайжирч, одоо энгийн өрөөнд шилжүүлэхээр болоод байгаа аж.Эмнэлгийн ажилтны ярьснаар бол 29 настай бүсгүйн төрөл төрөгсөд нь өчигдөр Францаас иржээ. Жуулчид наймдугаар сарын 19-нд Ключи тосгоноос явган гарч, есдүгээр сарын 3-нд Козыревск сууринд очихоор төлөвлөсөн байв. Эмэгтэй бусдаасаа хөндийрөөд байх үед нь баавгай дайрч, түүнийг нөхөд нь олоход баавгай яваад өгсөн байжээ.