Оросын бизнесмэн Вадим Микеринийг ураны наймаа хийсэн гэж үзэж, АНУ-ын Мэриленд муж улсын тойргийн шүүх өчигдөр ял оноов. Микерин нь “Техснабэкспорт” компанийн Америкийн охин компани болох TENAM корпорацыг удирддаг. 33 сая долларын өртөгтэй, Оросын зэвсгийн ураныг тээвэрлэж, боловсруулах талаар гэрээ байгуулахад зуучлаад 1.7 сая доллар авсан гэж түүнийг буруутгасан аж.Шүүхэд байгаа материалаас үзвэл тэрбээр өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн бололтой. Нийтдээ 20 жил шоронд хорих ял оноохын зэрэгцээ багаар бодоход 2.13 сая долларын төлбөр ногдох аж. Америкийн эрх баригчдын тооцоолж буйгаар 2013 онд Оросоос өндөр хэмжээнд баяжуулсан 475 тн уран АНУ-д нийлүүлсэн нь 19 мянган байлдааны хошуутай тэнцэх юм байна. Оросын ураныг Америкт атомын цахилгаан станцад түлш болгож зардаг аж. Америкт үйлдвэрлэж буй эрчим хүчний 10 хүртэл хувийг нь ийм уран ашиглан гаргаж авдаг байна.