АНУ-ын ШУА-ийн “Proceedings” сэтгүүл далай тэнгисийн шувуудын 90 орчим хувь нь хуванцар хог хаягдлаар хооллож буйг харуулсан судалгааг гаргажээ.
Тодруулбал, Хот, суурин газар орчмын гол болон бохир ус зайлуулах хоолойнуудаас далай тэнгис рүү урсан орсон хуванцар эд зүйлс, хуванцар сав болон шилний бөглөө, синтетик хувцасны хуванцар утас зэрэг далайн шувуудын ходоодноос олдож байгаа бөгөөд 1960 онд далайн шувуудын тав хүрэхгүй хувийнх нь ходоодноос хуванцар олдож байсан бол 2010 он гэхэд энэ үзүүлэлт 80 хувь болж нэмэгдсэн байна.
Тэгвэл 2050 он гэхэд дэлхийн далайн шувуудын 99 хувь нь хуванцраар “хооллох” эрсдэлтэй байна гэж судлаачид урьдчилан таамаглаж байгаа аж.
Шувууд тод өнгөтэй зүйлсийг хоол гэж андууран залгисны улмаас нарийн гэдэсний түгжрэл үүсч, турж эцэн улмаар үхдэг аж.
Далай руу хог хаягдал хийж байгааг зогсоох дорвитой арга хэмжээ авахыг судлаачид дэлхий дахинд уриалж байгаа юм.
Эх сурвалж: BBC