Хятадын зүүн нутгийн Шаньдун мужид орших химийн үйлдвэрт даваа гаригийн орой дахин дэлбэрэлтийн чимээ сонсогдлоо. Харин энэ талаар эрх баригчид нь албан ёсны мэдээ түгээхийг яарахгүй байгаа бололтой. Хүний амь хохирсон эсэх нь ч тодорхойгүй байна. Шаньдун мужид мөн химийн үйлдвэрт наймдугаар сарын 22-нд хүчтэй дэлбэрэлт болсон. Үүнээс 10 хоногийн өмнө Тяньжин хотод химийн тэсрэмтгий бодисын агуулахад дэлбэрэлт болсноор, түймэр гарч 150 хүний амь хохирсон билээ.