Бүлэглэл дотроо эргэлт хийж, удирдагч Абу Бакар аль-Багдадыгаа зайлуулахыг оролдсон хэмээн буруутгаж 120 гаруй дайчнаа “Исламын улс” алан хядагч байгууллага өнгөрсөн сарын 31-нд Иракийн Найнава мужид цаазалжээ. Эргэлтийг үүнээс нэг өдрийн өмнө ням гаригт хийхээр төлөвлөсөн байв. Гэвч баривчлагдсан таван дайчин нь хуйвалдагчдын төлөвлөгөөг илчилж орхисон аж. Тэгээд Мосул хотоос өмнө зүгт байх шоронд 122 хүн буудаж хороосны 18 нь хээрийн цэргийн командлагч байв.Курдын ардчилсан намын төлөөлөгч Саид Мамузины үзэж буйгаар бол “Исламын улс”-д хагарал эвдрэл үүссэн нь илт гэнэ. Мөнгө, эрх мэдэл, нөлөөгөө булаалдсан тэмцэлд олон арван хүн амиа алдсан байна.